ОУВС Монголын асуудлыг хойшлуулснаа мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 14

Засгийн газрыг өнгөрсөн долоо хоногт огцруулсантай холбогдуулан Олон Улсын Валютын Сан Монгол Улсын асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулахаа мэдэгдээд байна. Олон Улсын Валютын Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер "Захирлуудын зөвлөлийн хурлаар Монголын асуудлыг хэлэлцэхийг тодорхойгүй хугацаагаар түр хойшлуулсан.

Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа эдийн засгийн боломж болон бодлогын асуудлаар зөвлөлдөнө. Шинэ Ерөнхий сайд болон Засгийн газрын бүрэлдэхүүнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно" гэж цахим шуудангаар мэдээлжээ. Харин Монголбанкнаас энэ талаар албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. Банкнуудад активын чанарын үнэлгээ хийх ажил үргэлжилж байгаа талаар мэдээллээ. Энэ сарын сүүлийн долоо хоногт Олон Улсын Валютын Сангийн Захирлуудын зөвлөл хуралдах товтой байсан юм. Тус хурлаар Монгол Улсад хэрэгжүүлж эхэлсэн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг үнэлж, дараагийн санхүүжилтийг олгох эсэх шийдвэрээ гаргах ёстой гэж Bloomberg мэдээллээ. 

Ш.Адъяамаа

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
PAMRERZ(122.201.31.55) 2017 оны 09 сарын 16

PAMPERZ ZARNA

0  |  0
NOHOIJAB(122.201.31.55) 2017 оны 09 сарын 16

CAHAN MEDEE

0  |  0
хаө(103.26.194.233) 2017 оны 09 сарын 15

ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк мэтийн ядуу буурай орнуудад зээл өгсөн нэрээр мөнгө угаадаг луйварчдаас салах хэрэгтэй.

0  |  0
Цэцэг(202.9.40.57) 2017 оны 09 сарын 15

Оувс тай хийсэн гэрээг цуцлаж энэ байгуулагаас бүр мөсөн гарах нь хамгын зөв ! Монгол улсын байгалын баялагыг өөрийн мэдэлд барьж байхын тулд төрийн эрхийг ч бас туучихсан луйварчид хөрөнгө оруулах гэдэг нэрийн цаана юу байдагыг ойлгосон нэг ч ерөнхийлөгч ,ерөнхий сайд ,,их хуралын дарга байгаагүй нь харамсалтай !

0  |  0
Top