“Craft” буюу Крафт шар айраг гэдэг нь их хэмжээгээр шугамын аргаар бус, бага оврын үйлдвэрт тусгай жорын дагуу өвөрмөц амттай хийгддэг шар айраг юм. Гар урлалын гэж тодорхойлогддог Крафт шар айргийн тухай дэлгэрэнгүй өгүүлэхийн тулд бид шар айраг үүссэн хамгийн эртний түүхийг сөхөх хэрэгтэй болно. Учир нь өнөө цагийн Крафт шар айргийн үйлдвэрлэл эртний уламжлалт шар айраг исгэх аргатай тун төстэй юм.
Шар айрагны тухай хамгийн эртний сурвалж бол МЭӨ 7000 жил буюу одоогоос 9 мянган жилийн тэртээгээс эхлэлтэй. Тухайн үед Тигр, Ефрат мөрний хооронд нутаглагч Шумерчууд арвайн соёолжоор нэгэн зүйл ундааг буюу шар айраг исгэн гаргаж байсан тухай баримт бий. Түүнээс хойш хүн төрөлхтөн арвайн соёолж, зөрөг цэцэг, ус, болон хөрөнгө гэсэн үндсэн түүхий эдийг ашиглан өөрсдийн хэрэгцээнд шар айргийг исгэн боловсруулсаар ирсэн юм.
Уламжлалт шар айраг исгэх аргыг орчин цагийн дэвшилтэд технологитой хослуулан жижиг хэмжээний үйлдвэрлэл эрхлэх болсноор Крафт шар айргийн үүсэл хөгжил жинхэнэ утгаар эхэлсэн байна.
Алдартай Крафт шар айраг бүтээгчид өөрсдийн гал тогоонд хийж эхэлсэн байдаг
20-р зууны эхэн үед эдийн засгийн хямрал нүүрлэн, шар айраг үйлдвэрлэгчдэд их хэмжээгээр үйлдвэрлэх нь ашигтай болж, эртний уламжлалт жижиг оврын үйлдвэрүүд хаалгаа барьж эхэлжээ. Мөн зар сурталчилгаа болон ПиАр-ын нөлөөгөөр олон нийт, хүмүүсийндунд шар айрагны хэрэглээөөрчлөгдөж орчин үеийн лагер буюу олноор үйлдвэрлэдэг шар айрагны бизнес тунаж үлдсэн байна. Тухайн үед мухлагт ороод шар айраг захиалахад ямар ч сонголтгүй нэг төрлийн шар айраг ирдэг байсан үе юм. Харин 1960-аад оноос АНУ-д энэ байдлыг өөрчлөх хандлага хамгийн анх илэрч Крафт шар айргийн жинхэнэ эрин үе эхэлсэн билээ. Яг тэр үед Фриц Майтаг“Anchor brewing”гэх мухлагаа нээсэнбөгөөд түүнийг Крафт шар айргийн эцэг гэдэг.
1976 онд АНУ-ын зах зээлд Jack Markell гэгч“New albion brewery”хэмээхКрафт шар айргийн брэнд гаргаж ирсэн байна. Гражны хэмжээтэй энэхүү жижиг үйлдвэр европын сортоор болон авторын жороор хийгдсэн оргинал шар айраг үйлдвэрлэдэг байжээ. 1978 оноос АНУ-ын зарим нэг мужуудад хуулийн дагуу жижиг шар айргийн үйлдвэрүүдийг хүлээн зөвшөөрч 1980 он гэхэд 8 ширхэг байсан үйлдвэрүүд 14 жилийн дараа бүх мужид тархаж 537 болтлоо өссөн байна. Одоогийн байдлаар АНУ-д 2000 гаруй Крафт шар айраг үйлдвэрлэдэг жижиг мухлаг, үйлдвэрүүд байдаг юм.
Сэтгэгдэл ( 1 )
manaih hgrggl idsen shar usaar vildverledegeeree delhiid neg noimort bichiggej bna.3.2 saya hvntei tootsohod neg hvnd 1tonn haraal idsen shar us noogdoh jisheetei