”Эрдэнэс-Тавантолгой” компани 284 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 26

“Эрдэнэс-Тавантолгой” компани 2017 оны эхний хагас жилийн байдлаар 284.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Улсын төсөвт 158.9 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс  долоо  дахин өссөн үзүүлэлт юм байна. Нийт өр төлбөрийн хувьд 2016онд тус компани  895.8 тэрбум төгрөгийн өртэй байсан бол 2017 оны эхний хагас жилийн байдлаар өрийн хэмжээ 162 тэрбум төгрөгөөр буурчээ.  

Нийт өрийн дийлэнх нь Хүний хөгжлийн сан,  Хөгжлийн банкны 200 сая ам.долларын зээл юм байна. Өрийг 2017 онд багтаан барагдуулахаар төлөвлөжээ. Харин өнгөрсөн оны 11 дүгээр сараас  уурхайн 71 ажилтны цалинг 8.7,  256 ажилтны цалинг 9.4, 182 ажилтны цалинг  4.6 хувиар өсгөсөн байна.  

 

Д.Дорж

www.zindaa.mn 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.194.176.98) 2017 оны 10 сарын 25

Өмнөговь Монгол улсаас салан тусгаарлаяа

0  |  0
1072(202.131.231.2) 2017 оны 09 сарын 26

Ноогдол ашгаа авияа

0  |  0
Top