”ЭТТ” компани өдөрт 300 машин нүүрс ачуулж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 26


“Эрдэнэс-Таван толгой” ХК  2017 онд 11.5 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс долоон  сая тонн нүүрс экспортложээ. Гашуунсухайт боомт  дээр түгжрэл үүсээгүй байхад өдөрт  800-1500 машин  нүүрс ачуулж байсан аж.  

 

 Өнөөдөр байдал өөрчлөгдөж  өдөрт 300-500 машин нүүрс ачуулж байгаа гэнэ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд даргын үүрэг гүйцэтгэгч У.Бямбабасүрэн нарын албаны хүмүүс Эрдэнэс-Тавантолгойн  уурхайд ажиллах үеэр нүүрс ачилтын тоног төхөөрөмжүүд авах, Тавантолгой-Гашуунсухайт авто зам чиглэлийн 8.2 км хатуу хучилттай замын ажлаа түргэвчлэх, гадаа талбайд ажилладаг ажилчдын эрүүл мэнд, нийгмийн асуудалд анхаарахыг онцолж  ярилцсан байна.

Д.Дорж

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top