“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ТУЗ хуралджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 27

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал энэ сарын 23-нд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах уурхайд болсон талаар Зууны мэдээ сонин мэдээлжээ. Хуралд ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, Гүйцэтгэх захирал Л.Ариунболд, Үйлдвэрлэл эрхэлсэн Тэргүүн дэд захирал Б.Ганхуяг, Уурхайн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбаатар, Захиргаа Удирдлага хариуцсан газрын захирал Ө.Сумъяабаатар нар оролцсон байна.

Удирдах зөвлөлийнхөн Уурхайн үйл ажиллагаатай танилцах үеэр ажилчид цалин нэмэх асуудлыг хөндсөн байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд “Цалин нэмэх журам баталж, инфляцын түвшинтэй уялдуулан нэмэх тухайд судалгаа явуулж Захирлын зөвлөлийн хуралд оруулж ирэхийг үүрэгдсэн” гэсэн тайлбар өгчээ.

Т.Түвшин

ZINDAA.MN

 

 

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн ТУЗ хуралджээ  

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал энэ сарын 23-нд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах уурхайд болсон талаар Зууны мэдээ сонин мэдээлжээ.

Удирдах зөвлөлийн хуралд ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, Гүйцэтгэх захирал Л.Ариунболд, Үйлдвэрлэл эрхэлсэн Тэргүүн дэд захирал Б.Ганхуяг, Уурхайн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхбаатар, Захиргаа Удирдлага хариуцсан газрын захирал Ө.Сумъяабаатар нар оролцсон байна.

Удирдах зөвлөлийнхөн Уурхайн үйл ажиллагаатай танилцах үеэр ажилчид цалин нэмэх асуудлыг хөндсөн байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд “Цалин нэмэх журам баталж, инфляцын түвшинтэй уялдуулан нэмэх тухайд судалгаа явуулж Захирлын зөвлөлийн хуралд оруулж ирэхийг үүрэгдсэн” гэсэн тайлбар өгчээ.

Т.Түвшин

ZINDAA.MN

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(43.228.129.77) 2017 оны 09 сарын 27

ta nariin uureg bol ashigtai ajilluulah, gehdee hun bol hamgiin unet kaptal.

0  |  0
Top