Ирээдүйд өрнөх их бүтээн байгуулалт

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 28

Монгол Улсын Зам тээврийн салбарт нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байгаа, эдийн засгийн өндөр ач холбогдол бүхий төслүүдтэй транилц.

 

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг шинэчлэх төсөл

“Улаанбаатар-Дархан” чиглэлийн 204.6 км автозамыг дөрвөн эгнээтэй цемент бетон хучилттай нэгдүгээр зэргийн автозам болгон өргөтгөн шинэчлэх. Уг төслийн нийт өртөг нь 766 сая ам.доллар.

Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн олон улсын чанартай автозамын төсөл

Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон төвүүд, газар тариалан, мал аж ахуй, эдийн засгийн гол бүс нутгийг дамжин өнгөрөхөд холбогдох чухал ач холбогдолтой.

Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн их даацын хатуу хучилттай автозамын төсөл

Нийт 220 сая ам.долларын өртөг бүхий энэ төсөл нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Баян-Овоо суманд хэрэгжинэ. Өдөрт дунджаар нэг талдаа 400-500 автомашинаар нүүрс тээвэрлэдэг хуучин замыг Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 250 км хатуу хучилттай автозам болгосноор хилийн боомт хүрэх нүүрсний экспортын тээврийн зардал тонн тутамдаа найман ам.доллараар буурах, жилдээ 30 сая тонн хүртэлх хэмжээний экспорт хий боломжтой болно.

Баруун-Урт-Бичигт чиглэлийн хатуу хучилттай автозамын төсөл

Энэ зам нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас эхлэн тус аймгийн Асгат, Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрээр тус тус дайран өнгөрнө. Нийт 272 км үргэлжлэх хатуу хучилттай автозамын төслийн нийт төсөвт өртөг нь 81.5 сая ам.доллар.

Дээрх төслүүд хэрэгжвэл Монгол Улсын Зам тээврийн салбарт маш том хөрөнгө оруулалт болох юм.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn


Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
b(85.96.16.207) 2017 оны 09 сарын 28

Boloogui baih aa Dahiad 20 n jil yariltssan deergui yu....

0  |  0
Tsegi(150.129.141.231) 2017 оны 09 сарын 28

Teneg bna Mongolchyyd kkk Avto zamaar Nvvrs teebwrlehiig horij bn had kkkkk

0  |  0
jo injener(59.153.115.140) 2017 оны 09 сарын 28

TRASAA OORCHLOOD HURDNII ZAM BOLGO BAIGAL SUITGEED

0  |  0
Top