Монголд Ази-Номхон далайн бүсийн ХАҮТ-уудын уулзалтыг 2018 онд зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 09 сарын 28

 

Ази Номхон Далайн Бүс Нутгийн Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Нэгдсэн Холбоо(CACCI-ны 31 дүгээр  чуулга уулзалт Австралийн Сидней хотод зохион байгуулагджээ. Энэ үеэр CACCI-н уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар МҮХАҮТ нь Шри-Ланка, БНТУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимуудтай өрсөлдсөн байна. Төлөөлөгчдийн дийлэнхий саналаар 2018 оны 32 дахь удаагийн уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах эрхийг МҮХАҮТ авчээ. Ирэх жил зохион байгуулах ээлжит улузалтад 28 орны Худалдаа аж үйлдвэрийн танхим,  хөрөнгө оруулагчид, худалдааг дэмжих байгууллагууд, аж ахуйн нэгжийн  төлөөллүүд оролцоно гэдгээ мэдэгдсэн байна.

  Монгол Улсын бизенсийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулах, туршлага солилцох, ганцаарчилсан уулзалтууд,  зөвлөлийн салбар дугуй ширээний хурлуудыг  хийхээр  төлөвлөжээ.

Манай улсад 2018 онд зохион байгуулагдах хурлын бэлтгэл ажлын хүрээнд, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав, дарга М.Оюунчимэг нар  CACCI-н ерөнхийлөгч Джемаль Инайшвиллитай уулзаж санал солилцсон байна.

Д.Амар

www.zindaa.mn

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top