Оффшор бүсэд байршуулсан мөнгө Монгол Улсад орж эхэллээ

2017 оны 09 сарын 29

ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож нэрлэсэн. Тэдгээр бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон Улсын Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциум мэдээлээд байгаа.

Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Х.Баттулга ажлаа авсан даруйдаа улстөрчид, төрийн албан хаагчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдэд хандан оффшор бүсээс өөрсдийн хүсэлтээр мөнгөө Монголдоо татахыг уриалж, цаашлаад 49 хоногийн хугацаа өгч байсан. Гэвч заасан  хугацаанд мөнгө орж ирээгүй юм.

Тэгвэл Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нийтэд зарлагдсан оффшор бүсээс Монгол Улсын иргэн 4 сая 370 мянган ам.доллароо Монгол Улсад оруулж иржээ. Энэ бол оффшор бүсэд байршуулсан мөнгөн хөрөнгийг буцаан татсан хамгийн анхны тохиолдол юм.

Монгол Улсын иргэд оффшор бүсэд данс нээж, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан гэх асуудлыг Улсын ерөнхий прокурорын тогтоолоор байгуулагдсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа юм.

Д.Үржинбадам

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Fake News(2.217.216.246) 2017 оны 10 сарын 01

Хэрэв энэ логикоор яваад хэдэн тэрбумын оффшор мөнгө Монголд орж ирлээ. Гэхдээ хувийн мэдээлэл бусдад хамаагүй, мөнгө хаашаа яаж зарцуулагдах нь олон нийтэд хамаагүй бол Баярын мөнгө ч бай Баярцогтын мөнгө ч бай Монголчуудад падлийгүй, тэр байтугай панама падерийн нэрсийн жагсаалт мөнгөн дүн ч хамаагүй болж хэн нь ч юм хаашаа ч хамаагүй Монголдоо мөнгө орсон гэнээ гээд л дуусаа. Чухам асуудалын гол нь юу билээ, тэр мөнгө нь ямар замаар хаанаас гарсан ямар авилгалын асуудал яригдаж байгаа нь хэнд ч хамаагүй бол оффшорын асуудал хөндөгдөж байгаагын, тэмцэж байгаа хүмүүсийн утга учир гэж юу боло

0  |  0
Hudal medee baina(2.217.216.246) 2017 оны 09 сарын 30

Ямарч нэр усгүй, эзэн биегүй, хэзээ яаж гэдэг нь огт мэдэгдэхгүй нэг тооноос өөр зүйлгүй мэдээлэлийг бүх мэдээлэлийн хэрэгсэл шаре хийжээ. Оффшор данстай хүмүүсийн нэрс, мөнгөн дүнгийн тоо ноднин жилээс хойш бүх нийгэмийн сүлжээгээр цацагдсан байхад ийм эзэн биегүй мэдээнд хүмүүс сохроор итгэж буй нь тун гайхалтай. Энэ АТГ иргэдийг төөрөгдүүлж асуудлыг намдаах гэсэн оролдлого уу? Эсвэл Баттүлга асуудалыг шийдэхгүй бол суудлаасаа бууна гэж гарын үсэг зурснаа аргацаах оролдлого уу? Үгүй бол шинэ засгын газар иргэдийн хөдөлгөөнийг хуурамч мэдээлэлээр нам дарах оролдлого уу? Хаанахын хэн гэдэг хү

0  |  0
Hudal(2.217.216.246) 2017 оны 09 сарын 30

Ямарч нэр усгүй, эзэн биегүй, хэзээ яаж гэдэг нь огт мэдэгдэхгүй нэг тооноос өөр зүйлгүй мэдээлэлийг бүх мэдээлэлийн хэрэгсэл шаре хийжээ. Оффшор данстай хүмүүсийн нэрс, мөнгөн дүнгийн тоо ноднин жилээс хойш бүх нийгэмийн сүлжээгээр цацагдсан байхад ийм эзэн биегүй мэдээнд хүмүүс сохроор итгэж буй нь тун гайхалтай. Энэ АТГ иргэдийг төөрөгдүүлж асуудлыг намдаах гэсэн оролдлого уу? Эсвэл Баттүлга асуудалыг шийдэхгүй бол суудлаасаа бууна гэж гарын үсэг зурснаа аргацаах оролдлого уу? Үгүй бол шинэ засгын газар иргэдийн хөдөлгөөнийг хуурамч мэдээлэлээр нам дарах оролдлого уу? Хаанахын хэн гэдэг хү

0  |  0
Иргэн(172.58.139.192) 2017 оны 09 сарын 29

Баттулга өөрөө эхлээд мөнгөө өгөөч ээ

0  |  0
Alimaa(27.123.214.85) 2017 оны 09 сарын 29

Ashhvi de

0  |  0
зочин(202.179.25.57) 2017 оны 09 сарын 29

Маш сайн байна. Мөнгөний эздүүлдэд ч гэсэн баяр хүргэх нь зүйтэй. Улсын хуулиа дээдэлж иргэн хүний үүргээ биелүүлж байгаад нь .Одоо үлдсэн товарищууд хурдан оруул хурдан оруул. Банкинд л эргэлдэж байх хэрэгтэй байна.$ тэнгэрт хадаад байхад ханш тогворжуулахад бас нэмэр болно.

0  |  0
gal(103.57.92.78) 2017 оны 09 сарын 29

Улсын ерөнхий прокурорын тогтоолоор байгуулагдсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Эрүүгийн хуулийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа gene uu? Nuguu urshuunu geed baisan yasan be??? Nuguu nuhduud ni tserevchih bii dee!!!!!

0  |  0
Иргэн(202.9.42.193) 2017 оны 09 сарын 29

Үнэн бол болж байна шүү

0  |  0
Зочин(202.9.40.218) 2017 оны 09 сарын 29

За даа ҮНЭНЧ БИЗ ХУДЛАА Ч БИЗ ДЭЭ? Тэгж ч худал үнэн үгэнд аван саван итгэх хэцүү болцон цаг биз дээ? Юу нь үнэн юм бэ? Нэр ус ч үгүй баримт материалчгүй хэн итгэнэ гэж чи итгээ юү? Үржинбадамаа

0  |  0
Top