“Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийн нэмэгдүүлэх нь” төслийн дамжуулан зээлдүүлэх гэрээнд Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал П.Чандмань болон Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан нар гарын үсэг зурлаа.
Энэхүү төслийн хүрээнд барьцаа хөрөнгийн дутагдалтай Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нарт зээл олгох бөгөөд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг урт хугацаатай, батлан даалттай, хөнгөлттэй зээлээр дэмжинэ.
Азийн Хөгжлийн Банк санхүүжүүлж байгаа тус төслийн үр дүнд ойролцоогоор 830,0 тэрбум төгрөгийн батлан даалттай зээл олгогдож, 13,200 ажлын байр шинээр нэмэгдэж, орон нутгийн болон эмэгтэй бизнес эрхлэгчид, зорилтот бүлэгт дэмжлэг үзүүлэх юм. “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийн нэмэгдүүлэх нь” төсөл нь эдийн засгийг төрөлжүүлэн уул уурхайн бус салбарын ажил эрхлэлт, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтойг албаны хүмүүс онцоллоо.
Сэтгэгдэл ( 2 )
Хэзээнээс эхлэж олгохын.жилийн хүү нь ямар байхын.хир хугацаатай байх уу зэргээ бичээч.Шалгуур үзүүлэлт гэж давж дийлэхгүй босго өндөр юм битгий хичэхээрэй дээ.Шинэлэг шинэлэг арга барилаар хөнгөлттэй юм бол хөнгөлсөн шиг хөнгөлж л үзээрэй дээ.
Одоо ухаан оров уу, эсхүл шоудаж байна уу)Ер нь ингэхэд Төрийн банк, Зээлийн батлан даалтын сангийн үүрэг зорилго юу юм бэ) ААН-үүдээ дэмжиж хөл дээр нь босгоход тусалдаггүй юм бол энэ олон төрийн нэртэй банк санхүүгийн байгууллагаар яахийн) Хэдэн хүн хагарталаа идээд зоолоод хэвтэж л байдаг...