2018 оны төсвийн төслийг буцаан татлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 04

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн ээлжит хуралдаанаас УИХ-д өргөн бариад байсан Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төслийг буцаан татах шийдвэр гаргалаа.

Шинээр томилогдох  Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдэд Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төсөлтэй танилцах, шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулах боломж олгох үүднээс дээрх шийдвэрийг гаргав

 Засгийн газар дараа оны улсын төсвийн төслийг жил бүрийн 10 дугаар сарын 1-ний дотор УИХ-д өргөн барих хуультай юм. Ж.Эрдэнэбатын танхим  хуулийн дээрх хугацаанд нь Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төслийг УИХ-д өргөн бариад байсан юм.   


2018 оны төсвийн төсөлд дараах асуудлыг тусгаад байсан юм. Тухайлбал,

Засгийн газрын мөрийн хөтөлбөр, шинээр батлагдсан хуулийн дагуу “Цалинтай ээж” хөтөбөрийг хэрэгжүүлэх. Үүний хүрээнд  0-3 насны хүүхдээ асарч буй ээжүүдэд сар бүр 50 мянган төгрөг, 0-18 насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд 240 мянган төгрөг олгоно гэж тусгасан байв.

Мөн 684 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгох 164.2 тэрбум төгрөгийг тусгасан.

Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай нэн ядуу иргэдэд тэтгэмж олгох, тэнэмэл орон гэргүй иргэдэд Нийгмийн халамжийн тухай хуулийн 22.2.2-д заасан халуун хоол, цайгаар үйлчлэх зардлыг 2018 оны төсөвт тусгахдаа нийт 800 гаруй тэнэмэл, орон гэргүй иргэдэд сард 9,500 төгрөг буюу нийт 1.2 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байсан юм.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top