ОХУ-ын гадаад дахь өмчийн даатгалыг хийх компанийг сонгон шалгаруулах тендерт “Ингосстрах” компани ялалт байгуулжээ. Ингэснээр тус компани Европ, Ази, Африк, Америкт орших 2.229 тэрбум ам.долларын үнэ бүхий барилга байгууламжийн даатгалыг хийх эрхтэй болж байгаа юм байна. Хойд хөршийн Гадаад харилцааны яамнаас гаргасан тайланд хамгийн их хөрөнгө АНУ-д байгаа гэж дурдсан байна. Нийт өртөг нь 1.04 тэрбум ам.долларын энэ хөрөнгөнд Вашингтон дахь ЭСЯ, Нью Йорк, Сан Франциско, Сиэтлд байрлах консулын газрууд багтжээ. Тус улс мөн Японд 221 сая, Польшид 170 сая ам.долларын өртөгтэй үл хөдлөх хөрөнгөтэй ажээ. Манай улсад харин хойд хөршийн мэдлийн 145.7 сая ам.долларын барилга байгууламж байдаг юм байна. ОХУ дээр дурдсан дөрвөн улсаас гадна Италид 143.3 сая, Испанид 133.7 сая ам.долларын хөрөнгөтэй. "Ингосстарх" компани хилийн чанад дахь ГХЯ-ны хөрөнгийг 1978 хойш өнөөг хүртэл даатгасан бөгөөд энэ хугацаанд 5.375 сая ам.долларын орлого олж, 1998 онд Туркт болсон газар хөдлөлтөөр 2.8 сая ам.долларын нөхөн олговор төлж байв.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
Уг нь энэ үл хөдлөхийн зардлыг нь нөгөөх 10 тэрбум долларын өрнөөс хасч тооцох байсан юм.