АНУ-ын Засгийн газраас үл хөдлөх хөрөнгийн найдваргүй зээл олгосон 17 банкийг шүүхэд өгөхөөр болжээ. Холбооны санхүүгийн агентлагаас мэдээлснээр Goldman Sachs, Barclays, Bank of America, Deutsche Bank, HSBC зэрэг банкуудыг шүүхэд өгсөн байна. Эдгээр банкны зөвхөн хоёр нь л гэхэд 30 тэрбум ам.долларын алдагдал гаргасан аж. Америкийн татвар төлөгч нар 140 тэрбум долларын хадгаламжаар тусламж олгосноор энэхүү алдагдлыг нөхжээ.
Зээлийн чанарыг алдагдуулсан учраас ийм шийдвэр гаргасан тухай мэргэжилтнүүд мэдээлжээ. Мөн эдгээр банкуудаас гадна Royal Bank of Scotland, Nomura, Citigroup, SocieteGenerale багтжээ. “Royal Bank of Scotland”-ын мэргэжилтэн “Бид бат бөх, хуулийн дагуу найдвартайгаар үйл ажиллагаагаа явуулна гэдэгтээ итгэж байгаа. Тиймээс шүүхэд өгөх нь байдлыг хүндрүүлэхээс биш эерэг үр нөлөө авчрахгүй” гэж ярьжээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )