Ирэх онд хэдэн төгрөгийн өр төлөх вэ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 08

  Монгол Улсын нийт өр 24 орчим тэрбум ам.доллар бий.  Үүнээс Засгийн газрын өр 23,8 их наяд төгрөг байгаа юм. Ирэх онд хэдэн төгрөгийн өр төлөх асуудлаар УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяагаас тодруулахадЧингис бондын 500 сая ам.доллар, Дим сан бондын 161 сая ам.доллар төлөх ёстой. Тодорхой хэмжээний өрийг төсвийн давсан орлогоос, үлдсэнийг аль болох хөнгөлттэй нөхцөлтэйгөөр бага хүүтэй бондоор солих арга хэмжээг Сангийн яам авч хэрэгжүүлэх байх. Түүнээс өөр гарц байхгүй. Энэ чиглэлд Сангийн яам ажиллаж байгаа гэж ойлгож байна” гэсэн хариулт өглөө.

Чингис бондын 500 сая ам.долларын өрийг 2018 оны нэгдүгээр сард төлөх юм байна. Харин Дим сан бондын 161 сая ам.долларыг ирэх оны дундуур төлөх аж. Мөн дараагийн өр төлбөрүүд 2019, 2020 гээд жил бүр хүү болон үндсэн төлбөрийг төлж 2023 он хүртэл үргэлжлэх юм. Монгол Улсын нийт гадаад өрийн ихэнхийг Чингис бондын өр эзэлж буй. Чингис бондын зээлийн хүүд 2019, 2020, 2021 онуудад тус бүр 51.25 мянган ам.доллар төлнө. Харин үлдсэн 1 тэрбум ам.долларыг 2022 онд хүүгийн хамт төлж дуусгавар болох юм.

Чингис бонды зээлийн эргэн төлөлтийн хуваарь

2012 онд 10.9 тэрбум долларын өртэй байсан Монгол Улсыг шинэчлэл, шийдлийн Засгийн газрууд 2016 онд 23 тэрбум долларын их өртэйгөөр шинэ Засгийн газарт хүлээлгэн өгсөн. Зээлийн хөрөнгө оруулалтын ихэнхийг зам, барилга, орон сууц, төмөр зам, цементийн үйлдвэр, байшин үйлдвэрлэх төсөлд зарцуулжээ.

Т.Түвшин

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mart(46.149.119.176) 2017 оны 10 сарын 08

Tender nereer 5 terbumiig n AN iinkhan khuvaaj idsen Dee.Odoo ard tumen tulukh baikh daa.

0  |  0
zfb(202.9.42.56) 2017 оны 10 сарын 08

bayartsogtiig yahuu kkk

0  |  0
Top