Financial times: Азийн хамгийн баян Монгол улс Беларусь, Гректэй адил үнэлэгдэж байгааг гайхаж байна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 09

Байгалийн баялаг маань манай улсын нэр хүндэд эерэгээр нөлөөлөөд эхэлчихжээ. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засагчид Монгол Улсын байр суурийг Беларусь, Гректэй зэрэгцэж байгаад гайхаж байна.

“Уул уурхайн баялгаараа хүн бүхний шуналыг хөдөлгөж байгаа Монгол Улс зээлжих зэрэглэл, бас бус үзүүлэлтээр яахаараа Беларусь, Гректэй адил түвшинд хамаарагддаг байна” гэсэн утгатай мэдээлэл Financial times сайтад тавигдсан байна.

Уг материалд “Азийн хамгийн баян улсын нэг болох бүрэн боломжтой Монгол Улс зээлжих эрхийн хувьд Европоос таслагдаад байгаа Беларусь, дампуурлаа зарлах шахсан Гректэй нэг зиндаанд үнэлэгдэж байгаа нь гайхмаар юм. Монгол үнэхээр Беларусиас илүү эрсдэлтэй улс гэж үү. Гэхдээ ганц эрсдэлтэй тал байгаа нь ашиг орлого нь хэтэрхий эрсэлтэй байдаг явдал. ДНБ-ий ихэнх хувь нь байгалийн баялаг байдаг учир үнэт металл, түүхий эдийн дэлхийн зах зээлийн ханш унаж гэмээ нь бүх зүйл нуран унах аюултай. Байгалиас хараат байдаг нь монголчуудын бас нэг зовлон. Зуд болж гэмээ нь эдийн засаг нь бас л уналтад орно. Үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш үүнээс болоод маш тогтворгүй байдаг…”. “Гэхдээ улс төрийн үйл явцад ухаалаг ханддаг байдал, түүхий эдийн үнийн өсөлт зэрэг эерэг тал нь дээр дурьдсан сөрөг талуудаас илүү жин дарж байгаа юм. Социалист системд байгаад “сохор зоосны ч гарлагагүй” ардчиллын замд шилжсэн энэ улсын эдийн засаг хурдтай өсөх боломжтой. Байдал энэ янзаараа үргэлжлэх юм бол Монгол Улсын зээлжих эрхийн зэрэглэлийг дээшлүүлэх талаар ярих хэрэгтэй болно” гэх зэргээр бичжээ.   

 

Б.Хурцболд


Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2017 оны 10 сарын 09

mongoliin tord 27 jil bolson byh guilgachin hooson tolgoitonguudiin gai shdee ulsaa odoo boltol zolmoj baidag

0  |  0
S(202.70.46.219) 2017 оны 10 сарын 09

Лалартаал асем гээл цэцэг тариал хувааж идээд байхаар чинь яаж оодлохов дээ

0  |  0
Erdenet(202.9.43.17) 2017 оны 10 сарын 09

Ochirbataas Elbegdorj hurtelh buh erunhiilugch Darga Narig Tsaazaar Av. Tegj baij Mongol uls hugjinu.

0  |  0
???(66.181.177.89) 2017 оны 10 сарын 09

бд өөрсдө сонгод өөрсдө хийчхэд - ойлгхүй байга өвөрмөц зүйлыг гадныхн яж ухааныг н олхвдэ хөөрхий . тэдни сурч төгссн сургульд ийм юм зааж хүчрхгүй бха. ийм дампууг гардн зох байгулсн хүн нр н гишүүн , сайд, дарга ,гавьят хуульч - эдийн засагч ...? аа яя яа явж өгнөдө дампуу 2 . бирдийн зургтй гайт эдн засагч цол өгвл таарна.

0  |  0
ЦЖН(202.131.243.186) 2017 оны 10 сарын 09

БҮХ ЮМАА ГАДНЫХНААС ХУУЛЖ, АСУУЖ, ЗӨВЛӨГӨӨ АВДАГАА БОЛЬЖ ӨӨРИЙН УЛСЫН ЧИГ БАРИМЖААГААР ГУЙВЖ ДАЙВАХГҮЙ ХӨГЖИХ ХЭРЭГТЭЙ.ЭДИЙН ЗАСГЫН АЛУУРЧДЫН ЗУРСАНААР БҮГДИЙГ НЬ ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ ШИГ САНАГДДАГ ЮМ

0  |  0
Зочин(103.26.194.110) 2017 оны 10 сарын 09

76 маанагт өглөө болгон уншиж өгөх хэрэгтэй

0  |  0
зочин(202.9.43.59) 2017 оны 10 сарын 09

Азийн хамгийн гуйлгачин орон шүү дээ

0  |  0
Top