Хадгаламж зээлийн хоршооны ажилтнууд сургалтад хамрагдлаа

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 11

Санхүүгийн зохицуулах хорооноос 21 аймаг, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Хадгаламж зээлийн хоршооныхонд сургалт зохион байгуулж эхэлсэн.  Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын санхүүгийн салбарын хөгжлийг дэмжих” төслийн хүрээнд зохион байгуулсан цуврал сургалт Баян-Өлгий аймагт өндөрлөж байна. Сургалтаар ХЗХ-ны салбарын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд, СХЗХорооноос авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлжээ. Сургалт Улаанбаатар хотод үргэлжилж байгаа бөгөөд Хадгаламж зээлийн 197 хоршооны төлөөлөл хамрагдаж байна.

Д.Амар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хммм(202.9.42.2) 2017 оны 10 сарын 11

Хүмүүсийн мөнгийг өндөр хүүтэй хүүлчээд эцэст нь гэр орон байр сууц машин эд хогшлы нь хураадаг бохир хар мөртэй бизнес хийгчид болиосой. Толгойгоо ажиллуулж мөнгөө өсгөж чадахгүй чадваргүй юмнууд ломбард, хзх, банк бус ажиллуулдаг. Өөрсдөө эцэст нь өөдөлдөггүй бизнес шүүдээ!!!

0  |  0
Top