Зах зээлээ гадаадынхнаас хамгаалдгаараа зартай Энэтхэг улсын Засгийн газар гадаадын үндэстэн дамнасан корпорациудыг зах зээлдээ оруулах эсэх асуудлыг дахин хэлэлцэж эхэлжээ. Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зүгээс ихээхэн эсэргүүцэлтэй тулгарах нь ойлгомжтой болоод байгаа энэ шийд хэрхэн гарахыг сайд нар бус олон нийт өөрсдөө шийдэх гэнэ. Энэ хууль өнгөрсөн жил мөн яг ийм байдлаар орж ирээд олонхийн саналаар буцаагдсан юм. Энэтхэгийн жижиглэн худалдааны салбарт 500 тэрбум ам.доллар эргэлддэг гэсэн тооцоо байдаг бөгөөд АНУ-ын Wal-Mart, Их Британийн Tesco зэрэг сүлжээ дэлгүүрүүд үүдээ нээхийг шаардсаар ирсэн юм. Хэлэлцүүлэг явуулж эхэлсэн нь Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчдыг зах зээлдээ оруулах сонирхолтой байгаагийн илэрхийлэл хэмээн дэлгүүрийн эзэд бухимдаж байна. Оны эхэнд Энэтхэг улс хүнсний бүтээгдэхүүний хомсдолд орон Пакистанаас хүнсний ногоо гуйхад хүрч байсан билээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )