“МАРКЕТЕРУУД ЗӨВЛӨЖ БАЙНА” нээлттэй өдөрлөг болно

2017 оны 10 сарын 13

Та бизнес эрхлэгч үү? Таны бизнест маркетингийн оновчтой бодлого дутагдаж байна уу? Та мэргэжлийн маркетеруудаас зөвлөгөө тусламж авахыг хүсч байна уу?

Монголын Үндэсний Маркетингийн Холбоо (МҮМХ)-ноос жил бүрийн аравдугаар сарын 20-ны өдрийг монголын “Маркетеруудын өдөр” болгон зарласантай холбоотойгоор энэхүү өдрийг орон даяар ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тэгвэл энэ жил маркетеруудын өдрийн хүрээнд  маркетинг, менежментийн мэргэжлийн байгууллага, зөвлөхүүд нэгдэж нэг дор цуглан “МАРКЕТЕРУУД ЗӨВЛӨЖ БАЙНА” нээлттэй өдөрлөгийг 2017 оны 10 дугаар сар 18-ны Лхагва гарагт 10:00-16:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.

Өдөрлөгт маркетинг, менежментийн зөвлөх үйлчилгээ, бүтээгдэхүүн, брэндийн хөгжүүлэлт, сошиал медиа сурталчилгаа, идэвхижүүлэлт, мэргэжлийн сургалт, судалгаа шинжилгээний чиглэлээр мэргэшсэн шилдэг маркетрууд танд, таны бизнест ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зөвлөгөө, мэдээлэл өгч, танилцуулга хийх тул та энэ боломжийг бүү алдаарай.

Өдөрлөг болох газар: СБД-ийн, 1-р хороонд, Улсын Төв Номын Сангийн эсрэг талын KFC-тэй байрны ард байрлах Бизнес Тауэрын 19 давхарт байлах Стартап Маркетинг Спэйс Төв

“Маркетеруудын өдөр”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй бусад мэдээллийг авахыг хүсвэл 9597-9899, 9009-1019, 8907-1200 утсаар холбогдож мэдээлэл авна уу.

https://www.facebook.com/mongoliannationalmarketingassociation

www.mnma.mn

Зогсоол: УДБЭТеатрын зогсоол, Баянгол зочид буудлын төлбөртэй зогсоолд машинаа тавихыг зөвлөж байна.

Дашрамд дуулгахад 10 сарын 20-ны өдөр 20:00 цагт “Маркетеруудын өдөр”-ийн баярын арга хэмжээ Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах “Парк Кэстль”-д болох юм байна.

Бүртгүүлэх хаяг: https://goo.gl/forms/2ZJ41011WJdC9Jzm1

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top