Австралийн Үнэт цаас, хөрөнгө оруулалтын газартай хамтарна

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 13

Австралийн Улаан Загалмай нийгэмлэгийн санхүүжилтээр  “Хүүхэд залуучууд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ба хариу арга хэмжээ үзүүлэх” төслийг МУЗН хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд сайн дурынханд зориулсан сургалтыг энэ сарын 12-13-ны өдрүүдэд МУЗН-ийн Хүүхэд залуучуудын хөгжлийн төвд зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн Улаан загалмай хорооныдарга, арга зүйч нар, Хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжлийн газар, Замын цагдаагийн алба, Нийслэлийн нийгмийн халамжийн газар,Нийслэлийн онцгой байдлын газар зэрэг байгууллага, БЗД-ийн ИТХ-ын сургалт, хэвлэл мэдээллийн албаны мэргэжилтнүүд оролцов.

 Энэхүү сургалтаар  хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ба хариу арга хэмжээ авах талаар сургалтууд явагдлаа. Сургалтыг  МУЗН-ийн  Халамжийн хөтөлбөрийн багийн ахлагч Б. Оюу,  Хууль зүйн яамны бодлогын зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Д. Саруул нарын хүмүүс удирдан явуулжээ.

Санхүүгийн зохицуулах хорооны  дарга С.Даваасүрэн Австралийн Үнэт цаас, хөрөнгө оруулалтын хорооны урилгаар  Австрали улсад  албан айлчлал хийж байна. Энэ үеэр Австралийн Үнэт цаас, хөрөнгө оруулалын хорооны ажилтай танилцаж, тус хорооны гишүүн гишүүн Кэти Армор, Санхүүгийн зах зээлийн дэд бүтцийн газрын дарга Оливер Харви, Гадаад харилцааны газрын дарга Филип Чарлтон, Хяналт шалгалтын газрын дарга Грег Янко нартай уулзаж санал солилцжээ.  Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, СЗХ-ны чадавхыг сайжруулах хоёр талт техникийн хамтын ажиллагааны гэрээ байгуулах талаар хэлэлцэн, ойрын хугацаанд үзэглэхээр тохиролцсон байна.

Мөн хил дамнасан санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтын чиглэлээр харилцан туслалцаж, мэдээлэл солилцож хамтран ажиллах хоёр талт санамж бичиг байгуулахаар болжээ.

Д.Амар

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top