Санхүүгийн маргааныг богино хугацаанд шийдвэрлэхийг зөвлөжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 15

Монголбанк, Азийн хөгжлийн банктай хамтран “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах” төслийг амжилттай хэрэгжүүлж, төслийн үр дүнд “Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах – зохицуулалт, хяналт, Банк, санхүүгийн зохицуулагчийн үүрэг” сэдэвт олон улсын бага хурал зохион байгууллаа.

Энэ үеэр Төслийн олон улсын зөвлөхөөс Монголбанк хуулиар санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах бүрэн эрх, мандаттай болох, хэрэглэгчийг хамгаалах хяналт шалгалтын бие даасан нэгжийг бий болгож, холбогдох журмыг баталж банкинд мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавьдаг болох зөвлөмж өгчээ. Монгол Улс “Санхүүгийн омбудсман” буюу банк, санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчээс хэрэглэгчтэй үүссэн санхүүгийн маргааныг богино хугацаанд үр дүнтэй, чирэгдэлгүй шийдвэрлэдэг байгууллагын тогтолцоотой болох нь чухал болохыг онцлов. Бага хуралд Австрали, Итали, Япон, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Армян, Индонез улс, төрийн болон төрийн бус байгууллагын удирдах мэрэгжилтнүүд оролцжээ.  

Д.Амар

www.zindaa.mn

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top