Нийтийн тээврийнхэнд сургалт явууллаа

2017 оны 10 сарын 19

Нийслэлийн өдрийг угтаж нийтийн тээврийн үйлчилгээний чанар, соёлыг сайжруулах аяны хүрээнд, аж ахуйн нэгж, байгууллагад тавигдах стандартын шаардлага, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилго бүхий болзолт уралдааныг зарласантай холбогдуулан Нийслэлийн Тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, инженер, техникийн ажилчид болон жолооч нарт зориулан удирдлагын манлайлал, байгууллагын амжилт, үнэт зүйл, соёл, ажлын байрны ёс зүй, ажилтны нэр хүнд ба хариуцлага, ажлын байрны стресс, удирдлагын харилцааны хэлбэр зэрэг сэдвийн хүрээнд судалгаанд суурилсан  харилцаа, ёс зүйн чиглэлээр “Эх Онол” сургалт, судалгаа, арга зүйн төвтэй хамтран явуулж байна.  

Тус сургалтууд нь байгууллагын шат шатны үйл ажиллагааны хяналт, уялдаа холбоог сайжруулах, ажлын байрны хариуцлагыг дээшлүүлэх, жолооч нарын үйл ажиллагаатай холбоотой иргэдээс ирж буй санал гомдлыг бууруулах, тэдэнд харилцааны зөв хандлага бий болгоход чиглэгдсэн ба тодорхой үе шаттайгаар 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 10 дугаар сарын 27-ны өдөр хүртэл үргэлжлэн явагдаж байна. Үүнд:

  1. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нийслэлийн Тээврийн газрын болон

нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын удирдах ажилтнуудад зориулсан “Байгууллагын соёл, харилцаа, ёс зүй” сэдэвт сургалт зохион байгуулагдав. Тус сургалтад тээврийн үйлчилгээ эрхлэгч 14 аж ахуйн нэгж байгууллагын 30 орчим удирдах ажилтан хамрагдлаа.    

  1. 2017 оны 10 дугаар сарын 13-ний өдөр нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж

ахуйн нэгж, байгууллагын инженер, техникийн ажилтнуудад зориулсан “Ажлын хариуцлага, Менежерийн харилцаа, ёс зүй” сэдэвт сургалт зохион байгуулагдаж, нийт 19 аж ахуйн нэгж, байгууллагын 100 орчим инженер, техникийн ажилтан тус сургалтад  хамрагдлаа.

Тус сургалт нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын жолооч нарт “Хувийн соёл”, “Харилцааны ёс зүй” сэдвээр үргэлжлэн явагдаж байна.

Нийслэлийн тээврийн газар нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын ажилчдад зориулсан хувь хүний болон байгууллагын хөгжлийг хангахад чиглэсэн сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулахад анхаарч ажилладаг юм.

Энэ удаагийн нэгдсэн сургалт нь удирдлагын манлайлал, байгууллагын амжилт, үнэт зүйл, соёл, ажлын байрны ёс зүй зэрэг олон чухал асуудлыг хамарсан цогц сургалт болж байгаараа онцлогтой бөгөөд энэхүү сургалтын үр дүнд судалгаанд суурилсан мэдээллийн үр дүнг нийтийн тээврийн үйлчилгээний бүх шатны удирдлага, албаны ажилтнуудад хүргэснээр ажлын чанар, уялдаа холбоо сайжирч улмаар үйлчилгээний чанар, соёл дээшлэхээс  гадна нийтийн тээврийн жолооч болон олон нийт буюу зорчигчдыг төлөвшүүлэхэд чиглэсэн мэдээ, мэдээлэл, сурталчилгааны хэлбэр, агуулга илүү боловсронгуй болох ач холбогдолтой юм гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
byasalgalch(103.57.95.172) 2017 оны 10 сарын 19

IISHEE IREEGUI TE GEH N HUUCINSAG UZEL BIBEES UNSH

0  |  0
Top