Голомт банкны “Зэс” кредит карт “Оны шилдэг инновацитай бүтээгдэхүүн”-ээр тодорлоо

Автор | Zindaa.mn
2017 оны 10 сарын 30

Олон улсад 1950-иад оноос төлбөрийн картын систем хурдацтай хөгжсөн түүхтэй. Харин 1999 онд Голомт банк Монгол Улсад картын систем үүсэн хөгжих үндэс суурь тавьсан нь Монголын банк санхүүгийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргасан юм.

Голомт банк өнгөрсөн онд “Зэс” кредит картыг амжилттай нэвтрүүлээд байна.

Тус картыг бүх банкны харилцагч авах боломжтойгоос гадна тав хүртэлх сая төгрөгийн зээлийн эрхтэй, 45 хоног хүртэл хүүгүй ашиглах боломжтой, эргэн төлөлтийн доод хэмжээ 10 хувь гэдгээрээ давуу талтай. Дэлхийд алдартай Виза олон улсын байгууллагаас Голомт банкны Зэс кредит картыг “ОНЫ ШИЛДЭГ ИННОВАЦИТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр тодруулаад байна.

Дэлхий дээр хамгийн өндөр үнэлгээ бүхий компаниудын нэг болох Визагийн картыг 1 тэрбум гаруй хүн эзэмшиж, дэлхийн өнцөг булан бүрт байрлах 22 сая гаруй үйлчилгээний цэг, 950 мянга орчим АТМ-ээр үйлчлүүлж байна.

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top