”Эрдэнэс-Таван толгой” ХК 100 сая ам.долларын өрөө даржээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 01

  "Эрдэнэс-Таван толгой” ХК нь өөрийн цахим хуудастаа, Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон 200 сая ам.долларын зээлээс 100 сая ам.долларыг төлж барагдуулсан талаар мэдээллээд байна.

Тус мэдээлэлдээ "Эрдэнэс-Таван толгой” ХК нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийнхөө шийдвэрийн дагуу Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон 200 сая ам.долларын зээлээс 100 сая ам.долларыг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанаас нь өмнө төлж барагдууллаа.

Уг 200 сая ам.долларын зээл нь Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны шийдвэрээр "Хүний Хөгжил сан”-гаар дамжуулж иргэн бүрт олгосон халамжийн мөнгөний тодорхой хэсгийг бүрдүүлэх, компанийн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэх зорилгоор "Эрдэнэс-Таван толгой” ХК-д олгосон зээл болно. "Эрдэнэс-Таван толгой” ХК анх удаа өндөр цэвэр ашигтай ажилласны үр дүнд гадаад талдаа өр төлбөргүй болсон бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкинд үүссэн байсан өрийн тодорхой хэсгийг барагдуулснаар Монгол Улсын Засгийн газраас яаралтай хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх боломжтой болж байна” гэжээ.

"Эрдэнэс-Таван толгой” ХК нь Тавантолгойт Гашуун сухайт чиглэлийн Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд зарцуулах зорилгоор 2014 онд Хөгжлийн банкнаас дээрх 200 сая ам.долларыг зээлж байсан юм.

ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.72.240.5) 2017 оны 11 сарын 01

одоо нүүрсний үнэ гайгүй байгаа дээр л нүүрсээ түргэн борлуулаад өрөө дараад хувьцааны хэдэн төрөг хувааж өгвөл их л буян болмоор байна даа ерөнхийлөгчийн өр тэглэнэ гэж гэхээс илүү хувьцааны мөнгө л үнэмшилтэй санагдаад байгаа юм даа

0  |  0
Хувьцаа эзэмшигч(202.9.42.193) 2017 оны 10 сарын 31

Хувьцаагаа зараагүй иргэд бөгөөд хувьцаа эзэмшигч нар байгаа гэдгииг бүү март хэзээч зарахгүй шүү

0  |  0
aagii(202.9.42.118) 2017 оны 10 сарын 31

ard tumend ashig ogno gedeg ulger uym baina aa-n hejuudees avaag 5-n jil bolj baigaa mongohii huug ni bankaar bodoj ogoh boloogui yum uu loivarchidaa

0  |  0
Top