Ж.Энхбаяр гишүүн зээлийн дээд хүүг 20% болгоно

2017 оны 11 сарын 01

 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Монгол улсад мөнгө хүүлэх хэмжээг 20 хувиас хэтрэхгүй байхаар хууль санаачлан ажиллахаа мэдэгдсэн. Манайд өнөөдөр банк, банк бус санхүүгийн байгууллага болон ломбардаар үйлчлүүлж үзээгүй хүн гэж бараг л байхгүй. Гэтэл хүү нь маш өндөр. Арилжааны банкууд жилийн 25-30%, банк бус санхүүгийн байгууллагууд жилийн 25-60%, харин ломбардууд 55-96 хүртэлх хувиар мөнгөө хүүлж, ядарсан иргэдийг туйлдуулж байна. Харин Ж.Энхбаяр гишүүн үүнийг соргогоор мэдэрч, хэт даварсан мөнгө хүүлэгчдэд хуулийн цензур тавихаар ажиллаж эхэлсэн нь энэ. Өнөөдөр иргэдийн бодит орлогоос өндөр хүүгээр "зулгааж" байгааг хуулиар цэгцлээд өгвөл цалин тэтгэвэр нэмж төсөвт ачаалал үүсгэхээс илүү үр дүнтэй иргэдэд өгөөжтэй ажил болно. Зах зээлийн өрсөлдөөний зарчмаар арилжааны банкуудын хүү ч буурч, нэг оронтой тоо руу орох боломжтой гэж эдийн засагчид үнэлж байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.131.230.238) 2017 оны 11 сарын 03

Дээд доод хязгаарын тогтоогоод өгөх нь зөв. томоохон хөрөнгөтэй ББСБ-н ард мөнгөтэй гадаадын иргэний мөнгө, улстөрчдийн мөнгийг эргэлдүүлсэн гар хөл бологчид , авилгын их хэмжээний мөнгө гэх мэт байгаа.

0  |  0
Гэрэл(202.131.245.154) 2017 оны 11 сарын 02

Маш зөв юм сэдсэн байна.Мөнгө хүүлэгчид бол баялаг үйлдвэрлэгч биш жинхэнэ шулаачид үүнийг аль эрт цэгцлэх смтой байсан боловч эрх баригчидын өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөх тул маш их эсэргүүцэл гарна шүү.

0  |  0
Иргэн(27.123.214.114) 2017 оны 11 сарын 01

Хэнхэг коммунист өвгөний хүүхэд бас л хэнхэг өвчтэй.оросыг хамгаалагч

0  |  0
балдан(103.229.123.15) 2017 оны 11 сарын 01

ийм л тэнэгүүд байгаа шүүдээ 76-д

0  |  0
Ж. Энхбаярыг дэмжинэ(66.181.187.182) 2017 оны 11 сарын 01

Ж. Энхбаяр л ёстой цэргийн хүний хүү гэхэд асуудалд маш нухацтай ханддаг ирээдүйтэй нөхөр байгаан даа аливаа асуудалд намчирахгүй улс орныхоо төлөө тангарагтаа үнэнч байгаа хүн

0  |  0
Top