15 банк бус санхүүгийн байгууллагын хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 06

Санхүүгийн зохицуулах хорооноос Банк бус санхүүгийн байгууллагуудыг  чадавхжуулах бодлого баримталж байгаа. 2016 оны 10 дугаар сараас хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэр гарснаас хойш шинээр байгуулагдаж буй ББСБ-ууд дүрмийн сангаа доод тал нь 2.5 тэрбум төгрөгөөр бүрдүүлэн байгуулж байна. Шийдвэр гарахаас өмнө ажиллаж байсан байгууллагууд хувь нийлүүлсэн хөрөнгөө үе шаттайгаар нэмэгдүүлсээр байгаа ажээ.

Санхүүгийн зохицуулах хорооноос  бүртгэл, зөвшөөрлийг хянаж, СЗХорооны даргын тушаалаар шийдвэрлэж байгаа юм.  Өнгөрөгч 10 дугаар сард 15 ББСБ-ын  бүртгэл, бүтэц, хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулжээ.  Мөн СЗХорооны даргын тушаалаар үнэт цаасны “Экспонэйшнл фанд менежмент ҮЦК” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 110.0 сая төгрөгөөр нэмэгдүүлж 214.0 сая төгрөг болгон өөрчлөөд байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top