Үндэсний аудитын газраас “Стратегийн орд эзэмшигчдийн Засгийн газрын өмнө хүлээсэн үүргийн хэрэгжилт, үр дүн”-д хийх аудитын нээлтийг хийлээ. Нээлтэд БОАЖЯ, УУХҮЯ, МХЕГ, АМГТГ, “Цайрт Минерал”, “Чинхуа Мак Нарийн Сухайт”, “Монголын алт”, “Бороо Гоулд”, “Сентерра гоулд Монголия”, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Дарханы Төмөрлөгийн үйлдвэр”, “Багануур”, “Шивээ овоо” ХК-ийн төлөөлөгчид оролцсон байна.
“Стратегийн орд эзэмшигчдийн Засгийн газрын өмнө хүлээсэн үүргийн хэрэгжилт, үр дүн”-д хийх аудитыг хууль эрхзүйн орчин ямар байгаа. орд эзэмшигчид Засгийн газрын өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг үү, нийгэм, эдийн засагт үр өгөөж өгч буй байгаа эсэхийг дүгнэх аж Шалгалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар чиг үүргийнхээ дагуу оролцоно. Аудитад “Эрдэнэт” УБҮ, “Цагаан суварга”, “Нарийн сухайт”, “Багануур”, “Шивээ-Овоо”, “Асгат”, “Төмөртэй”, “Төмөртийн овоо”, “Бүрэнхаан”, “Дорнод”, “Гурванбулаг”, “Мардай”, “Бороо гоулд”, “Гацуурт” зэрэг ордыг хамруулах юм байна.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 1 )
Хий дэмий бөөн цаг,бөөн зардал, оилгомжтой хэдэн төг аваад л худлаа дүгнэлт л гаргадаг биз дээ, тэр үйл явдал л давтагдана биз.