Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 09

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг улсын “Экспорт-Импорт” банкнаас авах  тэрбум ам.долларын зээлээр “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр боллоо. Газрын тосны ордын байршил, дэд бүтэц түүхий тос болон бэлэн бүтээгдэхүүний ложистик, зах зээлд ойр зэрэг үзүүлэлтийг харгалзан Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт энэ үйлдвэрийг барихаар сонгосон байна. Жилд 1.2 тэрбум ам.долларын борлуулалт хийж, жилийн 43 сая ам.долларын цэвэр ашигтай, хөрөнгө оруулалтаа 8-10 жилийн дотор нөхнө гэж тооцсон байна.

Төсөл хэрэгжсэнээр дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хүртэл хувиар, боловсруулах аж үйлдвэрлэл хоёр дахин нэмэгдэх боломжтой юм. Үйлдвэр ашиглалтад орсноор газрын тосны бүтээгдэхүүний импорт 1 тэрбум ам.доллараар буурах бөгөөд валютын гарах урсгал 20 орчим хувиар, ам.долларын ханш 18-25 хүртэл хувиар буурах тооцоо гарчээ.

2017-01 сар. “Зиндаа” сэтгүүл №2 /502/

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(213.153.137.156) 2017 оны 11 сарын 09

Ali heden jiliin omno iim vildveriin shvv mav taviagvi bil vvvvvv

0  |  0
Top