Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хурлаар 2015 оны хоёрдугаар хагасаас хойш санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан ирүүлээгүй “Догсон ҮЦК” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Мөн, Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагчийн тусгай зөвшөөрөл авсан ч үйл ажиллагаа явуулаагүй “Ховд бирж-ХААБ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосонб айна. Түүнчлэн зарим Хадгаламж, зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, нэг хоршооныхыг түдгэлзүүлсэн байна. Тус хорооноос шинээр байгуулагдаж буй Банк бус санхүүгийн байгууллагад 2.5 тэрбумын төгрөгийн босго тавиад байгаа юм.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 0 )