МҮХАҮТ нь шинээр элссэн гишүүн аж ахуйн нэгжүүдийнхээ төлөөлөлтэй уулзаж, жилийн хугацаанд гарсан өөрчлөлт, цаашид анхаарах санал хүсэлт, зайлшүгүй шийдвэрлэх асуудал бэрхшээлийг нь сонсч, гарц боломжийг хамтдаа эрэлхийлж шийддэг уламжлалтай. Үүний дагуу танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгшээр ахлуулсан мэргэжилтнүүд авто болон төмөр замын барилгын ЭСТО ХХК, бяслаг үйлдвэрлэгч MACU компани болон аудитын үйлчилгээ үзүүлдэг HLB Mongolian audit компаниудаар зочилж, санал солилцлоо. ЭСТО ХХК нь 2006 онд байгуулагдсан, 158 машин механизмтай, орон нутгийн болоод улсын чанартай 40 гаруй бүтээн байгуулалт хийсэн. Авто болон төмөр зам, барилга, эрчим хүчний чиглэлээр ажилладаг. Сүүлийн нэг жил эрчимжүүлсэн МАА эрхэлж, мах бэлтгэл, хүнс үйлдвэрлэлийн салбар руу бизнесээ өргөжүүлсэн байна.Тус компанийн эржимжүүлсэн аж ахуй нь Дорнод аймагт байрладаг бөгөөд монгол үхрийн махыг экспортын шаардлага хангахуйц байдлаар бэлтгэж буй аж. MACU бяслаг үйлдвэрлэлийн компани. Монгол малын сүүг европ технологиор боловсруулж 20 гаруй төрлийн бяслаг үйлдвэрлээд хоёр жил болжээ. Тус компани Биокомбинатад 50 мянган долларын өртгөөр шинэ үйлдвэр барьж байна. Танхимын удирдлагуудаас уг компаниуд бизнесийн гарцаа өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 1 )
zam tumur uildvrrle