Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, НҮБ-ийн Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китараха, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Ганцэцэг нар 11 дүгээр сарын 11-ний Бямба гарагт Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, НҮБ-ын Хүн амын сангын санхүүжилтээр 21 аймгийн нэгдсэн эмнэлэгт цахим болон телемедицины сүлжээгээр шууд Эх Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нарын багтай холбогдож яаралтай үед эх, нярайд зөвлөгөө авч ажиллах тоног төхөөрөмж суурьлуулсан. Энэ ажил газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгаатай танилцлаа.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайд тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажиллагсадтай уулзаж, ажил байдалтай нь танилцан зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэсэн юм. Тухайлбал тус эмнэлгийн төрөх тасагт нэн шаардлагатай байсан хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч аппаратыг гардуулж өгсөн юм.
Энэ үер сайд Монгол улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, цаашид хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцууллаа. Тэрээр хэлсэн үгэндээ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт Эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлэх 23 зүйл заалт бүхий үйл ажиллагаа тодорхой болсон. Эдгээрийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин нь бүрдсэн. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх, эмнэлгүүдийн харьцангуй бие даасан үйл ажиллагаатай болгох. Мөн Эрүүл мэндийн даатгалын санг нийгмийн даатгалын сангаас салгаж Эрүүл мэндийн салбарт нь өгч зориулалтаар нь ашигладаг болгохоор эхнээсээ шийдвэрүүд нь гараад байна. Ингэсэнээр иргэдийн нуруун дээр, гэр бүлийн орлогод ачаалал болоод байгаа эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой зардлыг бууруулах боломж бүрдэнэ. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллах ёстой. Нийгмийн эрүүл мэнд, иргэдийн эрүүл мэндийн асуудал болон эрүүл мэндийн салбар иргэд хоорондын хамтын ажиллагаа, үүн дээр нэмээд мэдээж хэвлэл мэдээлэл. Энэ асуудалд дорвитой ахиц гарна гэж харж байна. Эрүүл мэндийн салбарын нэр хүндийг өсгөх, ямар үйл ажиллагаа явуулбал нэр хүнд нь өсөх талаар та бүхэн ч гэсэн саналаа ирүүлээрэй. Нөгөөтэйгүүр мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллана. Эрүүл мэндийн салбар хийсэн ажлаа олон нийтэд хангалтгүй хүргэж байгаа иймээс олон нийтийн төлөө ажил хийсэн бол түүнийгээ cурталчилан таниулах, мэдээлэх нь чухал гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл ( 0 )