Монгол банк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2017 оны 10 дугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон, танилцууллаа. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин, нийт 4918 орон сууцны үнийг хамруулжээ.
2017 оны 10 дугаар сарын байдлаар орон сууцны үнийн индекс өмнөх сараас 0.2 хувиар өссөн бол өнгөрсөн оны мөн үеэс 0.2 хувиар буурсан байна.
Тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ орон сууцны үнэ өссөн нь орон сууцны үнийн индекс өсөхөд нөлөөлжээ.
ШИНЭ ОРОН СУУЦ
-Байрны гэрчилгээ нь гараагүй бол ШИНЭ орон сууц.
Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2017 оны 10 дугаар сарын байдлаар 2 сая 178 мянган төгрөг болж өмнөх сараас 0.92 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.86 хувиар тус тус өссөн байна.
БЗД-ийн 25-р хороо, Их Монгол хороололд 2016 оны 10 дугаар сард орон сууцны 1м2 дундаж үнэ 1 сая 964 мянган төгрөг байсан бол 2017 оны 10 дугаар сарын байдлаар 1 сая 959 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар буурсан байна.
Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага байна.
ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ҮНЭ - 2 ӨРӨӨ БАЙР
-Иргэдийн хувьд 2 өрөө байр худалдан авах боломж нь 3-4 өрөө байр худалдан авах боломжоос харьцангуй их.
Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь 2017 оны 10 дугаар сарын байдлаар 71 сая 861 мянган төгрөг болж өмнөх сараас 0.15 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 5.23 хувиар тус тус буурсан байна.
ХУУЧИН 2 ӨРӨӨ БАЙРНЫ ДУНДАЖ ҮНЭ /2017.10/
|
|
---|---|
Орон сууцны дундаж үнэ | 71,861,000 төрөг |
Жилийн өсөлтийн хувь | -5.23% |
Сарын өсөлтийн хувь | -0.15% |
Хамгийн өндөр үнэтэй | Сүхбаатар |
Хамгийн бага үнэтэй | Сонгино хайрхан |
Сэтгэгдэл ( 1 )
emch nar estoi l xaxuuldaa xaxaxgvi b.uu