Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийнбайгууллагуудын өнөөгийнбайдал, санхүүгийн зах зээлийн талаар хурал, танилцуулга хийжээ. Манай улсын санхүүгийн зах зээлийн 95 хувийг банкууд, таванхувийг Хадгаламж зээлийнхоршоо, Банк бус санхүүгийн байгууллагууд эзэлдэг байна. Хадгаламж зээлийн хоршоодын актив 39 хувиар өсч 130 тэрбум, хадгаламжийн хэмжээ 90 тэрбум төгрөг, Банк бус санхүүгийн байгууллагуудын актив 906 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ бүхнээс иргэдийн Хадгаламж зээлийн хоршоо, Банк бус санхүүгийн байгууллагуудад итгэх итгэл сэргэсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 0 )