Гадаад орнууд гахайн мах импортлохоо больж эхлээд байна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 14

ОХУ-ын эрх баригчид гахайн аж ахуй эрхлэгчдэд хандан үйл ажиллагаагаа хатуу чанд хяналтын доор явуулж байхыг уриалаад байна. Тун удахгүй энэ уриалгыг албан ёсны захирамж гарган баталгаажуулах гэнэ. Дээрх хориг тус улсын фермерүүдийн 35-40 хувьд хамаарах ажээ.  

Африкийн орнуудаас гаралтай гахайн тахал өвчин ихээр гарч байгаатай холбогдуулан дээрх шийдвэрийг гаргах гэж байгаа юм байна. Өвчний тархалт анх өмнөд мужуудад илэрч эхэлсэн бөгөөд үүнээс сүүлийн хоёр жилийн хугацаанд тодорхой бус давтамжтайгаар 156 бүс нутагт гарсан аж. Энэхүү өвчин нь зэрлэг болон тэжээвэр гахайнд хүрдэг ч хүнд ямар нэгэн аюул байхгүй юм байна. Гэсэн ч фермерүүд бүтээгдэхүүнээ экспортолж чадахгүйд хүрчээ. Тус улсаас гахайн мах импортолдог орнууд худалдан авалтаа түр зогсоогоод байгаа аж.

Эрх баригчдын зүгээс нэлээд чанга арга хэмжээ авахаар төлөвлөж байгаа юм байна. Жишээ нь, хэн нэгэн фермерийн гахайнд өвчний шинж тэмдэг илэрвэл эргэн торон 520 км-т байх бүх фермерийн гахайг устгах гэнэ. Устгасан гахайн эзэнд нөхөн төлбөр олгох бөгөөд үүнийг орон нутгийн төсвөө гаргахаар бэлтгэж байгаа юм байна.  

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top