2018 онд тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 14

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаанаар өнөөдөр 2018 оны Төсвийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Ирэх оны төсвийн нийт зарлага 9.6 их наяд, орлого 7.2 их наяд, алдагдлыг 2.4 их наяд төгрөг байхаар төсөөлжээ. Төсвийн нийт зарлагын 1.7 их наяд нь цалинд, 1.8 их наяд нь тэтгэвэр тэтгэмжид, 1.1 их наяд нь зээлийн үйлчилгээний төлбөрт, 625 тэрбум төгрөг нь хөрөнгө оруулалт, үлдсэн хоёр их наяд нь урсгал зардалл зарцуулагдана гэж тусгасан байна.

Тухайлбал,  эдийн засгийн нөхцөлтэй уялдуулан, иргэдийн амьжиргааны түвшинг тогтворжуулах бодлогын хүрээнд:

  1. Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлнэ. 396.6 мянган хүний тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцтай дүйцүүлж 119,5 тэрбум нэмэгдүүлнэ.  
  2. Тэтгэврийн насыг урагшуулна. Малчдын тэтгэврийн насыг 5 насаар урагшлуулна. 44,6 тэрбумыг тэтвэрийн санд шилжүүлнэ.
  3. “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлнэ. 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй эх бүр 50 мянган төгрөг, 0-18 насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд улирал бүр 240 мянган төгрөг олгоно. Нийтдээ “Цалинтай Ээж Хөтөлбөр”-т 72,8 тэрбум төгрөгийг зарцуулна" гэж тусгажээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.228.129.161) 2018 оны 01 сарын 16

Тэтгэвэр тэгшитгэх бодлого буруу тэртээ тэргүй татвараа өндөр төлсөн хүмүүсийн тэтгэвэр л өндөр байгаа байхгүй тэтгэвэл өндөр төлсөн онынх татварыг нэмж олгож болно ш дээ ингэвэл шударга байна нийгэмд хэн ямар баялаг бүтээв тэр хэмжээгээр хөдөлмөрөө үнэлүүлдэгийг мартаж үл болно тэтгэвэр нэмбэл адилхан л нэмэх хэрэгтэй өндөр тэтгэвэр авлаа гээд хувааж өгдөг ёс байх таарахгүй

0  |  0
М(27.123.214.90) 2017 оны 11 сарын 15

Тэтгэвэрийг тэгшилэх нь зүйтэй юм болов уу. Бага авдаг өндөр настангуудад ахиу нэмэх г.м

0  |  0
Dylma(202.179.11.10) 2017 оны 11 сарын 15

Bolowspolin baigyyllagad 30 jil ajillasan xvniig xvselteep ni tetgewert ni syylgaache iim xvseltiig awch xeleltsene vv

0  |  0
zochin(183.177.98.246) 2017 оны 11 сарын 15

Tetgeberiig nemehdee 1 saygaas deech 10 hub bol 1saygaad dooch 15 hub grh met nemeh n zub

0  |  0
Зочин(139.5.217.158) 2017 оны 11 сарын 14

Тэтгэврийн насыг хуучин мөрдөж бн 55 ,60 болгох хэрэгтэй .хөгшчүүд нь тэтгэвэрт гарч эмээ өвөөгийн ажлаа хийцгээж залуучууддаа ажилтай болох хэрэгтэй .Тэтгэврийн на ыг хойшлуулсан Чойжилсүрэн ашгүй унасан одоо Хүрлээ сангийн яамны хэдэн мэргэжилтний үгээр давхиад байхгүй байлгүй дээ

0  |  0
darvinist(103.57.94.202) 2017 оны 11 сарын 14

halamj geheer hodolmoriin chadvargui hun avdag geh oilgoltoo geej ajliig robot hiideg bolson ued humuus halamj avah n gartsaagui

0  |  0
bid(202.72.245.165) 2017 оны 11 сарын 14

muu maliin 65 malchid hen bolood 55 tai tetgevert gardag busad ni yasan bolhoor 60.65 tai garah bolj bn aa ene zasgiin gazriig tatan buulgahaar temtse humuusee

0  |  0
ЗОЧИН(66.181.161.63) 2017 оны 11 сарын 14

МАН ӨӨРСДӨӨ ӨТЛӨХГҮЙ ҮХЭХГҮЙ ШҮҮ ДЭЭ

0  |  0
zochin/(150.129.140.66) 2017 оны 11 сарын 14

nemeh yah ve,,,65 tai tetgevert garah humuus yah ve,,,ter boltol amid baij chadah uu...55,60 gesen huuchun huuliaraa yav l daMAN iihan

0  |  0
Top