Төсөв 2018: Нэг аймагт долоон тэрбум төгрөг төсөвлөжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 14

“2017 оны эдийн засгийн бодит өсөлт нь хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.3 хувь, 2018 онд эдийн засгийн өсөлт 4.2 хувь байхаар тооцсон. Нэгдсэн төсвийн нийт алдагдал ДНБ-нд эзлэх хувь 2017 онд 9.5 хувьд, 2018 онд 8.0  хувьд хүрч  төсвийн үндсэн үзүүлэлтийг сайжруулах эхлэлийг тавьж байна. Энэ үзүүлэлтийг 2020 онд ДНБ-ний 4.5 хувьд хүргэнэ” гэж  Сангийн яам үзэж байгаа юм.

Орон нутгийн эдийн засгийг идэвхжүүлэх, ажилгүйдлийг бууруулах зэрэг асуудлаа тулгамдаж буй орон нутгийн удирдлага өөрөө бие даан шийдвэрлэж, эдийн засгийн чадавхаа дээшлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд: 

  1. Орон нутгийн хөрөнгө оруулалт: Нэг аймаг дунджаар 7 тэрбум төгрөг буюу нийт 147,5 тэрбумд хүрнэ.
  2. Улаанбаатар хот: Төв цэвэрлэх байгууламжийн барилгын санхүүжилтийн асуудлыг бүрэн шийднэ.

 

Ил тод лиценз, газрын зөвшөөрөл

Газар, лицензийн харилцааны зохицуулалтаас орлого бүрдүүлнэ. Татваргүйгээр наймалцах, зориулалтын бусаар ашиглаж буй явдлыг таслан зогсооно. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших гэрчилгээ болон эзэмшигчийн мэдээллийг бүрэн дүүрэн, үнэн зөв, ил тод тайлагнах, худалдаалах замаар улсын төсвийн орлогыг 36 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж тусгажээ.

Ш.Адъяамаа


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top