Даатгалын компаниуд 10 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 15

Даатгалын компаниуд 10 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Банкнаас бусад санхүүгийн зах зээлийн ерөнхий үзүүлэлтүүд салбар бүрээр өссөн гэсэн үзүүлэлтийг Санхүүгийн зохицуулах хорооноос гаргажээ. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 695.4 тэрбум төгрөгөөр өсөж 2 083.1 тэрбум төгрөгт хүрсэн байна. Даатгалын салбарын нийт активын хэмжээ 251.7 тэрбум төгрөг болж өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.4 хувиар өсчээ.

 Үнэт цаасны компаниудын нийт хөрөнгө 18.4 тэрбум төгрөг буюу 25.8 хувиар өсөж 89.8 тэрбум төгрөг, үйл ажиллагааны орлого хоёр  тэрбум буюу 57 хувиар өсөж 5.5 тэрбум төгрөг болж, 1.4 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа.

 Даатгалын нийт хураамжийн орлого 29 хувиар өсөж, 114.6 тэрбум төгрөгт хүрсэн бол нөхөн төлбөрийн зардал 32.4 тэрбум төгрөгт хүрч, нийт хураамжийн орлогын 28.3 хувийг эзэлжээ. Цэвэр ашгийн хэмжээ 10.2 тэрбум төгрөг байна.

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжигдсан хэмжээг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 150.6 тэрбум төгрөг буюу 260 хувиар харин арилжигдсан үнэт цаасны тоо 5.7 сая ширхэг буюу 86 хувиар өсчээ. “ҮЦТХТ” ХХК д бүртгэлтэй нийт 893,646 данс, 140,882 холболтын данс бүртгэлтэй байна. Эдгээрийн 888,879 нь дотоодын иргэн, 1,994 нь гадаадын иргэн, 2,591 нь дотоодын аж ахуйн нэгж, 182 нь гадаад аж ахуйн нэгжийн данс аж.  Харин үнэт цаасны төвлөрсөн хадгаламжид 2017 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 318 ХК-ийн 1,4 их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээ бүхий 22,245,285,497 ширхэг үнэт цаас хадгалагдаж байна. Мөн, хөдөө аж ахуйн биржээр нийт 68.1 тэрбум төгрөгийн түүхий эд, материал арилжаалагджээ.

 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(172.56.12.89) 2017 оны 11 сарын 17

Ил луйврын нэг хэлбэр. Нүдэн дээрээ луйвардуулаад л бгаа юм даа

0  |  0
зочин(66.181.187.184) 2017 оны 11 сарын 15

монголд байгаа даатгалын байгууллагууд жинхэн дээрэмчид.УИХ-ын гишүүн байхдаа Зоригт даатгалыг албан ёсны заавал даатгуулах хууль гаргуулж,одоо даатгалын байгууллагууд жолооч нараар мөнгийг авахдаа гуйж авчихаад өгөх болохоор шалтаг зааж мөнгөө өгдөгүй гэрээндээ заасан мөгийг өгөхгүй төртөй нийлж дээрэм хийж байгаа нь энэ.Эд юу бүтээсэн гэж ийм их ашиг олдог юм.Ард түмнээс дээрэмдсэн мөнгө.

0  |  0
huts(103.57.93.188) 2017 оны 11 сарын 15

yun ashig bugd hulgai luivriin mongo. hunii mongiig heden saraar bankind hadgalamj zeeliin horshoond bairshuulj huug n avch idsen luivarchid. hamgiin oiriin jishaa gedehd daatgaliin ner solihod omnoh daatgaliin ihenhiig yamarch uilchilgee avaagui baihad suutgadag. bank busad mashinaa baritsalaad zeel avahd zaaval daatgalaa shiljuul gedeg getel amidral deer ter mashiniig nogoo huuchin ezen n unaad l yavj baigaa. mash zavaan luivarchid.

0  |  0
Зочин(119.40.98.162) 2017 оны 11 сарын 15

Хууль тогтоогч нараа Даатгал, даатгалын зуучлалын компаниудыг чухам яагаад ашиг, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлдгийг ойлгохгүй юм.

0  |  0
d(124.158.92.27) 2017 оны 11 сарын 15

daatgalaa gej

0  |  0
Top