Хэнтий аймгийн бизнес, үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзжээ

Админ | Zindaa.mn
2017 оны 11 сарын 16

МҮХАҮТ-ын Хэнтий аймаг дахь салбар танхимын гишүүд, бизнесмэнүүдийг Танхимын Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав нар хүлээн авч уулзан,   танхимын бодлого үйл ажиллагаа, эдийн засаг бизнесийн орчны талаар танилцуулж санал солилцон, зөвлөгөө өгчээ.  Мөн “Траст трейд”, “Өгөөж чихэр боов”, “Об капитал”, “Өүлэн мэнч” зэрэг аж ахуйн нэгжийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцан,  туршлага судалсан байна. Орон нутгийн төлөөлөгчдийг  УИХ-ын гишүүн Д.Гантулга хүлээн авч уулзсан бөгөөд Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгох Засгийн газрын тогтоол гарсантай холбогдуулан энэ салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийх, түүнтэй уялдсан бизнес эрхлэх нь илүү боломжтойг зөвлөжээ.   Уулзалт, аялалд тус аймаг дахь салбар танхимын дарга Д.Батболд, худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл эрхлэгчдийн  төлөөлөл 40 гаруй хүн  оролцлоо.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top