Санхүүгийн зохицуулах хороонд зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх санал илэрхийлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 17

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн БНСУ-ын  улсын Санхүүгийн үйлчилгээний хорооны дэд дарга, Ким Ёнбим, Санхүүгийн хяналт шалгалтын байгууллагын захирагч Чой Хэюнгсик нартай уулзжээ. Санхүүгийн зохицуулах хороо тус хороотой 2010 оноос хил дамнасан хяналт шалгалтын чиглэлээр хамтарч ажиллах, мэдээлэл солилцож ирсэн.

Энэ удаа  техникийн хамтын ажиллагаа эхлүүлэхээр тохиролцож, хяналт, зохицуулалтын чадавхийг бэхжүүлэх, санхүүгийн зөвлөх, системийн шинжээч нарыг ажиллуулах, хүний нөөцийн чадамжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллахаар ярилцжээ.  Солонгосын тал Монгол Улсын санхүүгийн зохицуулагч байгууллагад зориулсан тусгай хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх санал илэрхийлсэн байна.  

А.Эрдэнэ

www.zindaa.mn   

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top