Японы эдийн засгийн хөгжил хэт удааширчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 17

Энэ оны төгсгөлд Японы санхүүгийн үзүүлэлтүүд тун муу гарах төлөвтэй байна. Японы эдийн засаг өнгөрсөн 10 сарын хугацаанд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 0.1 хувьтай гарч эдийн засагчдын урьдчилан таамаглаж байснаас алд дэлэм зөржээ. Иений ханш, экспортын бүтээгдэхүүний борлуулалтаас өөрөөр хэлбэл, импортлогч орнуудын чадамжаас шалтгаалж ДНБ-ий үйлдвэрлэл нь өсч, буурдаг тус улсын эдийн засаг ямартай ч маш удаан хугацаанд үргэлжлэх зогсонги байдалд орсон нь тодорхой боллоо. Учир нь энэ жил дэлхий нийтээр экспортоо багасгах бодлого барьж байгаа билээ. Ингэснээр БНХАУ ирэх жил ч дэлхийн хоёр дахь хүчирхэг эдийн засагтай орны байраа хадгалах нь тодорхой болж байна. Учир нь Японы эдийн засгийн өсөлт Герман, АНУ-аас ч удаан байгаа юм. Дэлхийн банкнаас гаргасан мэдээлэлд дурдсанаар, XXI зуун гарснаас хойшхи эхний найман жилд Японы ДНБ тавхан хувиар нэмэгдсэн бол БНХАУ-ынх 2.5 дахин нэмэгдсэн нь бүхнийг тодорхой илэрхийлэх статистик биз ээ. Яг одоогийн байдлаар Япон улсын ДНБ 1.286 триллион ам.доллартай тэнцэж байгаа бол БНХАУ-ын ДНБ 1.335 триллион ам.доллартай тэнцэж байна. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
gaj don(139.5.217.172) 2017 оны 11 сарын 18

YPONII HIIMEL EDIIN ZASAG SAIN BISH GEJ EZOTERIKCH SOMA HELJ

0  |  0
Top