Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд НИТХ-ын дарга С.Амарсайханд Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголын төслийг өргөн барилаа. Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ "Энэ сарын 24-нд НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан болно. Хуралдаанаар Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголын төслийг хэлэлцэх болно" гэлээ гэж НИТХ-аас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )