Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдлагууд ““Петро Матад” ХХК, "Хосбогд"ХХК, “Залуу зохион бүтээгч, шинийг санаачлагчдын нийгэмлэг” ТББ-аар зочилж уулзалт хийсэн байна.
“Петро Матад” ХХК 2006 онд байгуулагдсан. ОХУ-аас газрын тосны хараат байдлыг багасгах зорилгоор Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан, гурван талбайд 85 сая долларын хөрөнгө оруулалт хийж газрын тосны эрэл хайгуул хийж байна. Олон улсын зах зээлд IPO гаргасан, бүтээгдэхүүн хуваах гэрээ хийсэн анхны Монгол эзэмшлийн компани аж. Олон улсын зах зээлээс хөрөнгө босгох, компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр арвин туршлагатай. Эднийх хайгуулын зориулалттай худалдан авалтын НӨАТ-ын 380 сая төгрөгийн буцаалтаа авч чадахгүй бэрхшээл тулгарчээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
матадыг ухсан мөнгийг юу гэж төрөөс төлөх ёстой гэж. харин ухсан цоолсон газраа нөхөн сэргээх хэрэгтэй. газар шороо маань бүтнээрээ байх болтугай
Ерөөсөө ойлгосонгүй. Юун тухай яах гэж ийм юм бичсэнийг. Би тэнэг биш шүү.