Ирэх он гарангуут Чингис бондын төлөгдөх ёстой өр 580 сая ам.долларыг Гэрэгэ бонд гаргаж бондыг бондоор сольсон. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлснээр манай улс гадаад, дотоодын зээлийн хүүд жилд 1.3 их наяд төгрөг төлдөг байсныг 2018 оны төсөвт 1.1 их төгрөг төлөхөөр тусгажээ. Мөн арилжааны банкуудаас төр зээл авахгүй. Иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээл авах боломж олгох аж. Засгийн газар төсвийн алдагдлаа нөхөхийн тулд арилжааны банкнаас зээл авч зээлийн хүүг өсгөдөг байсан. Зээл авахгүйн тулд Засгийн газар үргүй урсгал зардлуудыг хэмнэж ажиллахаар төлөвлөжээ.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 1 )
TSAASHID TOR BANKNAAS ZEEL AVDAGAA ERGEN HARJ HUULINDAA OORCHLOLT ORUULAH N ZUITEI BIZ