Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж баталлаа

2017 оны 11 сарын 27

НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаан Хангарди ордонд өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж баталлаа. 

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.1-т заасны дагуу нийслэлийн төсөвт тодотгол хийх шаардлага үүссэн. Төсвийн тодотголоор нийслэлийн төсвийн орлого 2017 онд батлагдсан дүнгээс 12 тэрбум 227.4 сая төгрөгөөр буурч, 686.4 тэрбум төгрөг, хотын шуудын орлого 523.6 тэрбум төгрөг, хотын шуудын урсгал зардал нийт 2 тэрбум 125.6 сая төгрөгөөр буурч, 308 тэрбум 755.5 сая төгрөг болсон.

2017 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 159 тэрбум 969.9 сая төгрөгийн, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 33 тэрбум 122.9 сая төгрөгийн нийт 193 тэрбум 092.8 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг  хэрэгжүүлэхээр байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top