Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт актив 906 тэрбум төгрөгт хүрчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 27

Санхүүгийн зохицуулах хорооноос жилийн хугацаанд банк бус санхүүгийн байгууллагуудыг чадавхжуулах, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх бодлого явуулсан. Үр дүнд нь энэ оны гуравдугаар улирлын байдлаар тус салбарын нийт актив 906 тэрбум төгрөгт хүрчээ. Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 160.7 тэрбум төгрөгөөр буюу 41,3 хувиар өссөн аж.  Банк бус санхүүгийн байгууллагуудын  зээлийн жигнэсэн дундаж хүү сүүлийн улирлуудад буурсаар байна.   Өртөг зардал багатай эх үүсвэр нэмэгдсэн болон бусад холбогдох хүчин зүйлийн нөлөөгөөр нийт зээлийн хэмжээ өмнөх оны дүнтэй харьцуулахад 32.3 хувиар өсч 592.4 тэрбум төгрөг болж, зээлийн сарын дундаж хүү жилийн өмнөхөөс 0.8 пунктээр буурч 3.4 хувь болжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top