Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

2017 оны 11 сарын 27

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит хуралдаан Монголбанкны уулзалтын танхимд 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 14 цагт болж, дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:

  • Активын чанарын үнэлгээ (AQR)-ний явцын тайлан
  • Банкийг дахин хөрөнгөжүүлэх эрх зүйн баримт бичгийн төсөл.

Хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу “Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хууль”-ийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэй байгуулав.

 

Санхүүгийн Тогтвортой Байдлын Зөвлөлийн

Ажлын алба

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen (66.181.160.114)  2025 оны 03 сарын 13

Ард олноол бага шулах хэрэгэй дээ...

1  |  0
Top