ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг зэрэг байгууллагын хамтран хэрэгжүүлж байгаа “Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэх төсөл”-д Монгол Улс оролцохоор шалгарсан. Төслийг хэрэгжүүлэх Үндэсний багийн уулзалтаар дтус хөтөлбөрийг албан ёсоор нээсэн бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн илгээлт хүргүүлсэн байна.
Төсөл жилийн хугацаанд хэрэгжихэд шинэ санаа, шилдэг санаачилга, зохистой зохицуулалтын орчныг бий болгох зорилготой бөгөөд хэрэгжиж дуусах үед энэ чиглэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах, дэвшилтэт технологи, шийдэлд суурилсан борлуулалтын сувгийг нэвтрүүлэх зэрэг тодорхой шийдэлд хүрсэн байх юм.
Үндэсний багийн гишүүдийн анхны уулзалтад Олон Улсын зөвлөх Яннис Крисостомидис Хүртээмжтэй даатгалыг хөгжүүлэгч Олон Улсын байгууллагын зөвлөх Оскар Верлиндэн нар оролцож, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн зөвлөгөө өгч байгаа юм.
А.Эрдэнэ
Сэтгэгдэл ( 0 )