ББСБ-уудын нийт хөрөнгө оны эцэст 1 их наяд төгрөг давна

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 29

Санхүүгийн зохицуулах хороо, Нэйшнл Ньюс Корпорэйшн, Санхүүгийн зохицуулах хороо болон Монголын Ипотекийн корпораци хамтран “Bloomberg Finance Forum 2017” хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлгээр санхүүгийн зах зээлийн төлөв, тулгамдаж буй асуудлууд, сорилт,  боломж, гарц, шийдлийн талаар салбарын зохицуулагч, бодлого боловсруулагч байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөгчид, мэргэжилтэн судлаачид байр сууриа илэрхийлж санал солилцжээ.

Энэ үеэр  даатгалын салбарын нийт хөрөнгийн хэмжээ энэ оны гуравдугаар улирлын байдлаар 251.7 тэрбум төгрөгт хүрч 21.4 хувиар өссөн ч компаниудын татварын дараах цэвэр ашиг 9.2 хувиар буурч 10.2 тэрбум төгрөг болсон. Хадгаламж, зээлийн хоршоодын нийт актив жилийн өмнөхөөсөө 31.2 хувиар өсөж 142.7 тэрбум төгрөгт хүрлээ.

 906 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа банк бус санхүүгийн салбарын нийт хөрөнгө оны эцэс гэхэд 1.0 их наяд төгрөгөөс давах төлөвтэй байгааг мэргэжлийн байгууллагаас танилцуулжээ. ББСБ-уудын зээлийн нийлүүлэлт өсөж, өнгөрсөн оны мөн үед 4.2 хувь байсан сарын жигнэсэн дундаж хүү энэ гуравдугаар улиралд 3.4 хувь болж буурчээ. 2020 он гэхэд 2.1 хувь хүртэл буух боломжтойг Санхүүгийн зохицуулах хороо жилийн өмнө танилцуулж байсан юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бб(27.123.212.134) 2017 оны 11 сарын 30

Зуд болход нохой зоолно Зовлон болход лам зоолно.

0  |  0
хйымыб(122.201.21.113) 2017 оны 11 сарын 29

мөнгө хүүлэлт гаарчээ

0  |  0
Top