Санхүүгийн зохицуулах хорооноос Дархан-Уул аймаг дахь Хорооны төлөөлөгчтэй хамтран тус аймгийн иргэд, олон нийт, зохицуулалттай аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдийн төлөөллийг хамруулсан хоёр өдрийн сургалт зохион байгуулжээ.
Сургалтаар үнэт цаасны арилжааны зуучлал, даатгал, банк бус санхүүгийн болон хадгаламж зээлийн хоршооны чиглэлээр мэдээлэл өгөв. Сургалтад хамрагдсан иргэд, бизнес эрхлэгчид сургалтыг тогтмол зохион явуулж байх санал илэрхийлсэн байна. Сургалтыг Хорооны мэргэжилтнүүд аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэстэй хамтран удирдан явуулжээ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )