Ипотекийн зээлийн журмыг шинэчлэн, төсөвт 120 тэрбумыг суулгажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 02

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт гурван жилийн хугацаатай хамрагдаж, энэ хүрээнд ОУВС-аас 440 сая ам.долларын санхүүжилтийг олгох болсон.  ОУВС-д хамрагдснаар  төсвийн сахилга бат сайжирч, төсвийн нэгдмэл байдлыг ханган, өрийн дарамтнаас гарч, төлбөрийн тэнцлийг алдагдалгүй болгон, бизнес хөгжих таатай орчин бүрдэж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Хөтөлбөрийн хүрээнд эдийн засгийн гол хөшүүрэг болсон ипотекийн зээлийг хэвээр нь үргэлжлүүлэхийг ОУВС-гийнхан сануулсан.  Гэхдээ "Ипотекийн зээлийг хариуцах эзэн нь Монгол банк биш Засгийн газар" гэж зөвлөсөн юм. Иймээс ирэх оноос эхлэн Засгийн газар тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байгаа юм. Ипотекийн зээлийг үргэлжлүүлэхээр  2018 оны төсөвт 120 тэрбумыг  суулгажээ.

 Харин одоогийн хэрэгжиж буй журмаар ипотекийн зээлээр баталгаажсан бондын эргэн төлөлт, хүүгийн төлбөрөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн.  Тухайн сардаа хэдий хэмжээний эргэн төлөлт хийнэ, тэр хэмжээгээр санхүүжнэ гэсэн үг юм. Энэ нь орон сууцны эргэлтийг нэмэгдүүлэх, зах зээлд борлогдохгүй байгаа орон сууцны борлуулалтыг дэмжих замаар барилгын салбарт үүссэн зээлийн түгжрэлийг арилгахад томоохон дэмжлэг болж байгаа.

Цаашид ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, зээлийн журмыг шинэчлэх асуудлаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа аж.  Учир нь "Одоогийн мөрдөж байгаа ипотекийн зээлийн журам нь арилжааны банк талдаа илүү их ашигтай байгааг өөрчлөх болно" гэж БХБ-ын сайд Х.Баделхан хэлж буй.

Ипотекийн зээлээр баталгаажсан бондыг хоёрдахь зах зээлд гарган арилжаалж хөрөнгө босгох, гадны хөнгөлөлттэй зээл тусламжаар зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх бодлогыг баримталж байгааг ажлын хэсгийнхэн онцолсон юм.Түүнчлэн төрийн оролцоотой түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэд, төрийн албан хаагчдыг түлхүү хамруулахаар төлөвлөжээ.

2013 оноос хойш хэрэгжүүлсэн ипотекийн зээл буюу найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг арилжааны 11 банкаар дамжуулан олгосон. Өнгөрсөн хугацаанд нийт 92,6  мянган хүн ипотекийн зээлд хамрагдаж, 4,2 их наяд төгрөгийн зээл олгожээ. Үүний 95,7 хувь нь эргэн төлөлт хэвийн, 2,4 хувь нь хугацаа хэтэрсэн, 1,9 хувь нь чанаргүй зээлд бүртгэгдсэн байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлт, банкны шалгуур шаардлагыг хангаж чадахгүй иргэд зээлэнд хамрагдаж чадахгүй байгаа. Иймд энэ тал дээр төрийн бодлого зайлшгүй үгүйлэгдэж буй. Үүнээс гарах гарц нь түрээсийн орон сууц хөтөлбөрийг өргөжүүлэх явдал гэдгийг ч зарим эдийн засагчид хэлж буй.

Өөрөөр хэлбэл,  зах зээл дээр илүүдээд байгаа тэдгээр орон сууцыг төр худалдан аваад иргэдэд түрээсийн хэлбэрээр эзэмшүүлж, цаашид өмчлүүлэх нь салбараа дэмжих бодлогоос гадна иргэдээ орон сууцуулах боломж бүрдэнэ.

Ш.Адъяамаа

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zeel(203.91.115.43) 2017 оны 12 сарын 03

Ipotekiin zeelin jurmand oorchlolt oruulmaar bn 5 say tog tolchood bhd undsen mongnoos n 500 myngan togrog l hasagdsan bn ene bol luivar

0  |  0
зээлтэй хүн(202.21.106.125) 2017 оны 12 сарын 03

8 хувийн зээлийн хүү нь төлөгдөөд үндсэн зээлээс маш бага хасагдаж байгаа нь амьдралд их дарамттай байнаа Дарамттай зээлийн өмнө залуус сөхөрч байна шүү ТӨР ЗАСАГ анхаарна гэж итгэж байна

0  |  0
lomba(59.153.113.138) 2017 оны 12 сарын 02

OOGUI ONDOG SHIG TEHNOLOG GEJ BAIHGUI

0  |  0
zochin(98.226.83.151) 2017 оны 12 сарын 02

luivariin sistemees mongolchuud salahk yostoi.salahkiin tuld huuli durem mongold uilchileh tiim orchinii tuluu ta ooroo temtseh heregtei.bitcion gegch sanhuugiin aimshig mongold yavij baihk yum.ta 1 holooroo nogoo holoo ooriigoo degeedej unagna.ersdeliig chi uurtuu l uurne.chinii asuudal busdad hamaagui!!!iim l yumnii tuluu mongolchuud tarhkia ugaalgaj bna daa.genet bayjih hyazgaargui shunal husel duraaraa teneg bodol n tedniig ulam l zovooj amidraliin nugachaag davj chadahgui bogino aharhan bodol n amia horloh hemjeend hurtel doroituulj daapaalj amidruulah bolno.

0  |  0
Зочин(103.10.22.159) 2017 оны 12 сарын 02

Зөв шүү. Мөнгө төлж эхлэхэд хүү нь л төлөгдөөд үндсэн мөнгөнөөсөө хөдөлдөггүй энэ байдлыг халах цаг болсон шүү. Мөн урьдчилгаагүй хүмүүс их байхад нэг дор олон жил ажилласан төрийн албан хаагчдад урьдчилгаагүй орон сууцанд оруулах цаг болсон. Нэг гэр бүлийн 2 төрийн албан хаагч бол хамгийн түрүүнд оруулах, мөн байршил энээ тэрийг заавал энэ гэж тулгахгүй байвал зүгээр шүү. Нэгэнт байр авбал зарлага багатай аль нэгнийхээ ажил, эсвэл хүүхдийнхээ сургууль цэцэрлэгтэй ойрхон авахыг л бодно ш дээ. Уян хатан бодлого, журам гаргаарай. Гол нь хөрсөн дээр хурдан буух нь чухал шүү.

0  |  0
Бат(202.9.42.136) 2017 оны 12 сарын 02

Бид мөнгө хуримтлуулж сураагүй тэгээд ихэнх бор хоногийг хоер идэлгүй хоосон хонолгүй өнгөрөөж байгаа тэгэхлээр урьдчилгаа 30% өндөр үүнийг багасгах урьдчилгаагүй банкны зээлд хамрагдах боломж олговол сайн байна

0  |  0
Top