Анхны хувийн хөрөнгийн бирж нээгдлээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 05

Монгол Улсад анхны хувийн бирж албан ёсны нээлтээ хийж “Хонх цохих” арга хэмжээ зохион байгууллаа. “Хонх цохих” арга хэмжээнд СЗХ-ны дарга С.Даваасүрэн, дэд дарга Д.Баярсайхан, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б. Лхагважав, Анд энэрги ХХК-ийн ТУЗ-ын дарга Т.Барс болон хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл оролцов.

Сүүлийн 10 гаруй жилд Монголын хөрөнгийн зах зээл дээр ердөө 12 IPO хийгдэж байсан бол зөвхөн энэ 2017 онд хоёр IPO шинээр, нэг компаний бонд, нийт гурван үнэт цаас зах зээлд гарчээ. Энэхүү системээр анхны хувийн компани хөрөнгийн зах зээлд үүд хаалгаа нээж байгаа  нь маш онцлог болж байна. Монголын үнэт цаасны бирж ХХК нь үйл ажиллагаандаа Монгол улсын хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх боломжийг олгох зорилгоор зах зээл үүсгэгчийг нэвтрүүлэх, богино хугацааны санхүүжилт хийх буюу Репо арилжаа, төлбөр тооцоог уян хатан байлгах төлбөр тооцооны Т+3 нөхцөл зэрэг олон улсын санхүүгийн зах зээл дээр өргөнөөр хэрэглэдэг тогтолцоог нэвтрүүлэн ажиллаж байгаа юм.  Тус компани нь биржийн анхны арилжаагаа 2017оны 11 дүгээр сарын 1-ны өдөр “Анд энерги” ХК-ийн анхдагч зах зээлийн арилжаагаар эхлүүлэн уг арилжаагаар 26,544,058 ширхэг хувьцааг нийтэд санал болгон худалджээ. 

2017 оны 12 дугаар сарын эхний өдрүүдийн  байдлаар 17 удаагийн арилжаа явагдаж, 8 брокерийн компани арилжаанд оролцсон. Нийт 268 хэлцэл хийгдэж 70,396,470.00 төгрөгийн үнийн дүнтэй 1,143,000 ширхэг хувьцааг арилжаалсан байна. Өнгөрсөн хугацаанд хамгийн дээд ханш 69.9 төгрөгөөр тогтсон бол доод ханш 54 төгрөгт хүрч, өнөөдрийн хаалтын ханш 58 төгрөг дээр тогтжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
setge(103.57.95.134) 2017 оны 12 сарын 05

huviin mordogch

0  |  0
Top