11-р сард 24.8 тэрбум төгрөгийн ипотекийн санхүүжилт гаргалаа

2017 оны 12 сарын 07

2017 оны 11 дүгээр сард Монголбанк болон Засгийн газар хамтран нийт 24.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг гаргалаа. Монголбанкнаас 237 зээлдэгчийн 15.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдсэн бол Засгийн газраас 132 зээлдэгчийн 8.9 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тус тус олгов. Ингэснээр 11 дүгээр сард нийт 371 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдлаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top